"Хохирогчийг хамгаалах өрөө" байгуулахаар санаачилж, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү өрөөний тохижилтыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтанд орууллаа.
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс "Хохирогчийг хамгаалах өрөө"-г байгуулжээ. Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас 33,2 хувийн бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзлэж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25,7 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах , аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор тус өргөөг байгуулсан аж.
Сэтгэгдэл (1)