2015.4.13, Даваа гараг / Билгийн тооллын: 24
Хаврын дунд шарагчин туулай сар
Яруу эгшигт одтой, шарагчин хонь өдөр
Аргын тооллын: 2015.4.13, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.20-19.40
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.