Монголын оюутны холбооноос оюутны виза карттай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд “Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн худал ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллиин хэрэгслэлүүдээр цацагдаж байгааг Монголын Оюутны Холбооноос албан ёсоор няцааж байна. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор ирэх зургаадугаар сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд та бүхэн дээрх өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм" гэжээ.
Т.Сар