ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнийг энэ сарын 15-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 09.00 цагаас шүүнэ. Тэдний хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгасны эцэст ийнхүү шүүхээр болоод байгаа аж. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар буруутган шүүнэ.
Н.Түмэндэмбэрэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаад байгаа юм. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Т.Сар