2015.4.14, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР
ТООНО ОДТОЙ, ЦАГААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2015.4.14, Мягмар гараг
Наран ургах шингэх: 06.18-19.42
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хо газар яваар одогосод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.