Өчигдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи салхилсан бол өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг Ус, цаг уурын орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулаа.
Тиймээс ард иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж холын замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн малчид малаа хол бэлчээрлүүлэхгүй байж бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байхыг албаныхан анхаарууллаа. Цас их орж хальтиргаа гулгаа ихэсвэл орон нутгийн замуудыг хаахыг сануулаад байгаа билээ.