Жижиг, дунд бизнес эрхлэгчид өнөөдөр Төрийн ордонд чуулна. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулах уг чуулганаар бизнес эрхлэгчид алдаа оноогоо хэлэлцэж, цаашид хэрхэхээ ярилцах юм.
Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл 350 орчим үйлдвэрлэгч оролцоно. Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын 200 хүн оролцож санал бодлоо солилцох юм. Чуулганы нээлтийг Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж, үг хэлнэ.