“Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах” захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.
Тус захирамжийн дагуу Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд санхүүжих Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах 2 тэрбум 678 сая төгрөгийн ажлын жагсаалтыг баталжээ.
Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралд шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасан байна.
Б.Энхжин