Согтуугаар жолоо барьсан 69 жолоочийг өнгөрсөн шөнө журамласан байна.
Мөн согтуугаар автомашин жолоодож яваад явган зорчигч мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тус хэрэг өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам “Сод Монгол” ШТС-ын талбайд болсон бөгөөд Элентра маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 27 настай М-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.
Мөн Хан-Уул дүүргийн Дунд голын гудамж, Энхтайваны гүүрний баруун урд талд “Петровис” ШТС-ын гарцан дээр Приус авто машины жолооч Д нь Марк-2 маркийн авто машинтай мөргөлдөж гурван зорчигч гэмтжээ.