Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа. Тус хурлаар 2015 оны гуравдугаар сараас эхлэн бүртгэгдсэж буй улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, ДЭМБ-ын НДББ-ын Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны IV хурлын мэдээллийг танилцууллаа.
Хуралд оролцогсод “Дархлаажуулалтын 10 хоног”-оор улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зургаадугаар сараас таван насны хүүхдүүдийг хамруулах хийх бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шийдвэр гаргалаа.