Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09:00 цагт "Ногоон хөгжлийн байгаль орчин" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал "Эко Ази" Байгаль орчин, менежмэнтийн дээд сургуулийн байранд болно.11456570, 99183333, 96095644
09:00 цагт Нягтлан бодох бүртгэлийн улсын XVIII олимпиад "Мандах бүртгэл" ДС дээр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус олимпиадад нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 20 орчим их, дээд сургууль оролцож байна.
09:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Улаанбаатарын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015" бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан СТӨ-нд болно.