Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт манай улсад албан ёсны айлчлалыг 2015 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 16-ны хооронд хийж байна. Айлчлалын гол өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, бусад зарим замуудын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалт хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна. Айлчлал энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Д.Ундрах /24tsag.mn/