ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан эрхэм зорилго, "Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг" хэрэгжүүлэхийн тулд хэргийн газрын үзлэгийг чанартай явуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны технологийг хөгжүүлэх, техник хэрэгслийн хангамжийг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд техник хэрэгсэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн мөрдөн байцаагч нар хэргийн газрын үзлэгийг явуулах шинэ техник хэрэгслээр хангагдснаар хэргийн газрын үзлэгийн чанар, үр дүн дээшилж, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жижүүрийн мөрдөн байцаагч нарыг мэргэшүүлэх, гадаадад сургах, сайн туршлагыг үлй ажиллагаандаа хэрэгжүүлэх, шинэ техник, технологийг нэвтрүүлэх нь гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ гэж дүгнэжээ.