Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хөндлөнгийн давааны зүүн салаа “Даржингийн” ам гэдэг газар ой хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлагыг өгснөөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 28 дугаар ангийн 29 албан хаагч, 4 автомашинтай, нутгийн 12 иргэн, 3 техниктэйгээр шуурхай ажиллаж 900 га орчим талбай шатаж байсныг 23:40 цагт бүрэн унтраасан байна.
Ой хээрийн түймэр
Хэнтий аймгийн Баян овоо сумаас 30 км Дэлгэр хаан 1 дүгээр багийн нутаг Яруу гэдэг газар хээрийн түймрийг унтраахаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн 12 албан хаагч, 1 автомашинтай хээрийн түймрийн голомтод унтраахаар ажиллаж байна.