“Гроватз” ХХК-ний гахайн байрнаас цэвэрлэгдэн гарч ирсэн халдвартай хог хаягдлыг устгалын нүхэнд зөөж, халдваргүйжүүлэх, гахайн байрыг халдваргүйжүүлэх ажилд нийслэлийн Аврах ангиас 1 алба хаагч ковш техниктэй, Нийслэлийн мал эмнэлгийн газраас 2 ажилтан ДУК автомашинтай ажиллаж 10000м2 талбайд 8 кг хайкоп, 25 хлорын шохой ашигласан байна.
“ТҮДА” ХХК-ний мал эмнэлгээс гахайн байрны цэвэрлэгээ, гадна орчны 6800м2 талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийж 20 кг хайкоп, 15 кг хлорын шохой ашигласан. Нийт 18 автомашин, техник 16,800м2 талбайд 28 кг хайкоп, 40 кг хлорын шохой ашигласан.
Одоогийн байдлаар голомтын бүсэд Онцгой байдлын хэлтсээс 9 алба хаагч 1 автомашин, 1 техниктэй, цагдаагийн байгууллагаас 5 алба хаагч, “ ТҮДА” ХХК-ний мал эмнэлгийн 4 ажилтан 1 автомашинтай, нийслэлийн мал эмнэлгийн газраас 2 ажилтан 1 автомашин, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 1 байцаагч нийт 5 автомашин техник, 21 хүн ажиллаж байна.
Голомтын бүсийн хэсгээр автомашины хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор тэмдэг тэмдэглэгээ байрлуулан Цагдаагийн алба хаагч автомашины хөдөлгөөнийг зохицуулах ажил зохион байгуулж байна.