Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газраас улсын хэмжээнд "Эд хөрөнгө хураах ял"-ын бодит биелэлтийг эрчимжүүлэх нэг сарын аяныг зарлаж байгаа аж.
Тус аяныг энэ дөрөвдүгээр сард хэрэгжүүлэх бөгөөд эд хөрөнгө хураах ялын бодит биелэлтийг нэмэгдүүлэх, хорих ангид үндсэн ялаа эдэлж буй нэмэгдэл ялтай ялтнуудын эд хөрөнгө хураах ялыг шуурхай барагдуулах ажиллагааг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадтай хамтран зохион байгуулж байна.