Авто тээврийн үндэсний төвөөс өчигдөр 17.40 минутын байдлаар орон нутагт цаг агаарын байдал ямар байгаа талаар мэдээллээ. Тус төвийн мэдээлснээр тухайн үед Баян-өлгий, Баянхонгор, Говь-алтай, Увс, Хөвсгөл аймгуудад тэнгэр бүрхэг, хүчтэй шороон шуурга шуурахаар байгаа аж. Мөн Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймагт бага зэргийн шороон шуургатай байгаа бол Завхан аймагт бороо орж байгаа гэнэ. Цаг агаарын байдал өнөөдөртөө хөдөө, орон нутгуудаар муудар төлөвтэй байгаа учраас оройны 18.00 цагийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.
Т.Сар
Сэтгэгдэл (1)