"Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Ц.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус компанийн ТУЗ-өөс гаргасан. Харин үүнийг нь ажилчид нь хууль бус хэмээн эсэргүүцэж, Төрийн өмчийн хороонд шаардах бичиг хүргэж, ажил хаялт хүртэл зарлахаа мэдэгдээд байна.
“Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-ын гишүүн болох Д.Дэлгэрмаа/ТӨХ-ны мэргэжилтэн/, Э.Энхбат/МТШХХГ-ын мэргэжилтэн/ нараас хэзээ, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан, хуулийн дагуу гаргасан шийдвэр мөн эсэхийг тодруулахыг хүссэн боловч ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчид ТУЗ-ийн шийдвэр болон ТӨХ-ны тогтоолыг хууль бус, гарын үсгээр баталгаажаагүй гэж үзэж байгаа. ТУЗ-ийг энэхүү шийдвэрээ эргэж харахгүй бол энэ пүрэв гаригт жагсаал зохион байгуулж, бүх нийтийн ажил хаялт зарлана гэж мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (1)