Одоогийн мөрдөж буй хууль эрх зүйн хүрээнд компани нь олсон ашгаасаа хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчиддаа бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, түүнчлэн үнэт цаас хэлбэрээр ногдол ашиг хуваарилж болохоор тусгасан байдаг.
Тухайн компанийн удирдлага буюу компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь жил бүрийн эхний 50 хоногт ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргаж хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй.
Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 237 хувьцаас компанис 13 нь 140.477.981 ширхэг үнэт цаасанд 3.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн тухай ТУЗ-ийн тогтоолоо хүргүүлжээ. Тухайлбал, “Газар сүлжмэл” компани нэгж хувьцаанд 13.196, “Говь” 140, “Талх чихэр” 120, “Мах импекс”, “Баянтээг” тус бүр 100, “УБ-БҮК” 66, “Ариг гал” 42.5 төгрөгийн ногдол ашиг тараах болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.