"ХМК-Офицеруудын ордон" чиглэлд троллейбус шөнийн чиглэлд үйлчилж эхэллээ.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын тролейбусууд шөнийн 22:00-01:00 цагийн хооронд нийслэлчүүддээ үйлчлэх юм байна.
Ханын материалаас Офицеруудын ордон хүртэл 40 минутын зайтай хоёр троллейбус үйлчлэх бол III, IV хорооллоос Үйлдвэр комбинат- БММЗ чиглэлд мөн хоёр троллейбус 25 минутын зайтай зорчигчддоо үйлчлэх аж.