Хүн амын 2015 оны хүнсний хэрэгцээний нөөцийн мах бүрдүүлэлт, хадгалалт, жижиглэн савлалт, худалдан борлуулалтын үеийн мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ болон бүтээгдэхүүний чанар, хүнсний баталгаат байдалд 2014 оны 12 дугаар сарын 02-ны 01/271 тоот удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн “Эй Эн Ди Эм” ХХК, “Баатрууд тэнгэр” ХХК-иудын нөөцийн махны агуулах, мах савлах цехүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтэс, Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтарч хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар “Баатрууд тэнгэр” ХХК нь Баянзүрх дүүрэг, Хан-Уул, Налайх, Багахангай дүүргийн гэрээт хүнсний дэлгүүрүүд, “Эй Эн Ди Эм” ХХК-нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гэрээт хүнсний дэлгүүрүүдээр үхрийн ястай мах 5950 төгрөг, хонины ястай мах 5750 төгрөг, ямааны ястай мах 4900 төгрөг, үхрийн цул мах 8500 төгрөг, ямааны цул мах 6500 төгрөгний үнэтэй худалдан борлуулагдахаар хүнсний зориулалтын уут саванд савлаж худалдаалахаар бэлтгэсэн байна.
2015 оны 04 дүгээр сарын 02-ноос сүлжээ гэрээт дэлгүүрүүдэд худалдаалж эхэлсэн байна.
УМЭАЦТЛ, НМХГ-ын төв лабораториудад дээж өгч агуулахад 7/ агуулахын “Баатрууд тэнгэр” ХХК 2014-10-20 № 28-02-225/523, үхэр, хонь, ямааны махны шинжилгээний дүнгийн тухай 28-02-221/38, Эй Эн Ди Эм” ХХК агуулахын 2014-10-22№ 28-02-225/534, үхэр, хонь, ямааны махны шинжилгээний дүнгийн тухай 2015-01-26 № 28-02-221/19, мах маркет ХХК-ний үхэр, хонь, ямааны махны шинжилгээний дүнгийн тухай 2015-01-22 № 27-02-454/12, “Баатрууд тэнгэр” ХХК-ний СХД дэх агуулах 2014-09-22№31-02-345/566, махны шинжилгээний дүнгийн тухай 2015-01-12№ 31-02-347/07, “Эй Эн Ди Эм” ХХК-ний агуулахын 2014-09-22№31-02-345/558, махны шинжилгээний 2015-01-19№31-02-343/16, “Мах импекс” ХХК-ний агуулахын 2014-09-22№31-02-345/557, махны шинжилгээний 2015-01-19 №31-02-515/14, “ЭМФ” ХХК-ний агуулахын 2014-09-22№31-02-345/559, махны шинжилгээний тухай 2015-01-19№31-02-513/15 бүтээгдэхүүний 7 дүгнэлт тус тус гаргасан байна.
Баянзүрх дүүрэг дэх “Баатрууд тэнгэр” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК-ний агуулахуудад нөөцийн мах бэлтгэл, худалдаалалтанд хамтарсан шалгалт хийлээ.
Худалдан борлуулах цэгүүдийн тоо дүүрэг бүрт хороо тус бүрээр гаргасан, үхэр, хонь, ямааны махыг 3 нэр төрлөөр дунджаар 2,5-5 кг, гулууз савлаж эхэлж байна.
Сэтгэгдэл (1)