2015.4.16, Пүрэв гараг / Билгийн тооллын: 27
Хаврын дунд шарагчин туулай сар
Шувуун хушуут одтой, хар нохой өдөр
Аргын тооллын: 2015.4.16, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.15-19.45
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.