Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төв үйл ажиллагаагаа шинэчилж, ирэх зургадугаар сард багтаан жолооны шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болох нь. Одоогоор шалгалт авах програм хангамжийг бэлэн болгож, анги танхимыг тохижуулж байгаа юм байна. Хэрэв энэ танхим бэлэн болчихвол олон улсын жишгээр жолооны шалгалт авдаг болох боломж бүрдэх гэнэ. Мөн цахим хэлбэрээр шалгалт өгснөөр шалгуулагч нэг дор хэд, хэдэн шалгалт өгөх давуу талтай аж.
Т.Энхэлээ