“Монгол шуудан” ТӨХК гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр хууль бусаар, улстөржин ажлаас нь халах Төрийн өмчийн тогтоол гарсантай холбоогоор тус компанийн 1000 гаруй ажилтаны төлөөлөл өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийсэн. ТӨХ-нд шаардах бичиг хүргүүлээд байсан шууданчид даваа гарагийн өглөө 8:00 цагт хариугаа авахаар ТӨХ-ны гадаа жагссан боловч ТӨХ-ны дарга нар 09:00 цаг хүртэл ажилдаа ирээгүй тул тэд шаардлагаа гардуулж чадалгүй буцжээ.
Шууданчид ажлын байрандаа сануулах ажил хаялт хийж байгаа бөгөөд хэрэв ТӨХ хууль бус шийдвэрээ эргэн харж, залруулахгүй бол өнөөдөр жагсаал хийж, албан ёсоор орон даяар ажил хаяхаа мэдэгдсэн юм.