Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
17:00 цагт Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн анхны ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат эдийн засагч, профессор Р.Батжаргалын нэрэмжит Нягтлан бодох бүртгэлийн улсын 18-р олимпиадын шагнал гардуулах ёслол МҮЭСТО-нд болно.
12.30 цагт УИХ-ын эмэгтэй гишүүд Төрийн ордны "Г" танхимд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.
11:40 цагт ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 69 дэх удаагийн төгсөгчдийн "Эрдмийн баяр" Тусгаар тогтнолын ордны 7 давхарт цагт болно.
10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд цацаргийн осол, цацраг идэвхит бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн үйлчилэлээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулах гэж байна.
МЗХ-оос 23 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа залуу багш, оюутнуудын "Эврика эрдэм шинжилгээний их хурал" Төрийн ордны их танхимд 14.00 цагаас болно.
Өнөөдөр 10 цагт ШУТИС-ийн төв байрд Монголд суугаа Японы Элчин сайдад хүндэт доктор цол олгох арга хэмжээ болно.
11:00 цагт "Спрайт Супер лигийн Бүх-Одд-ын" тоглолтын хэвлэлийн бага хурал "Тэнгис" кино театрийн өмнө байрлах KFC-хажуу талын "Happiness Center"-т болно.
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIV ерөнхий чуулганыг “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвээр зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал 11:00 цагт Төрийн ордны Г танхимд болно.