Хөвсгөл аймгийн прокурорын газар Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нарын гаргасан хүний биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийн хууль зүйн үндэслэл болон дүгнэлт өөрчлөгдөж байгаа шалтгаан нөхцлийг судалсан дүнгийн талаар 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нар болон цагдаагийн газрын шинжилгээ хийлгэх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан мэдээлэл хийж хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна.
Тус зөвлөгөөнөөр судалгааны явцад илэрсэн зөрчлийг арилгах, цаашид дахин гаргахгүй байхад анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцаж шинжилгээ хийлгэх, шинжээч томилох, тогтоол үйлдэх, шинжээчийн дүгнэлт гаргахдаа анхаарах асуудлаар аймгийн прокурорын газраас зөвлөмж бичиж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.