Хууль сахиулахын их сургуулийн албан хаагч, сонсогчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор Марш, тусгай бэлтгэлийн тэмцээнийг энэ сарын 17-ны өдөр 09:00 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн сургалт, дадлага, бэлтгэлийн төвд зохион байгуулна. Марш тусгай бэлтгэлийн тэмцээний үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд тэмцээн зохион байгуулах тул уг үйл ажиллагааг нээлттэй сурвалжлахыг урьж байна.