Маргааш 09.00 цагт Засгийн газрын XI байр /хуучнаар МҮХАҮТ-ын байр/-ны дугуй танхимд Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Зөвлөгөөнийг 09.00-09.05 цагт МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд нээнэ. 09.05-09.20 цагт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх "Мэргэжлийн хяналтын талаар баримтлах бодлого, зорилт"-ын талаар илтгэл тавина. Зөвлөгөөний үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд хийсэн ажил, үр дүн, 2015 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга зам, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийн удирдлага, төлөвлөлт, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.