Дорнод аймгийн Прокурорын газраас “Барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байууллагад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” “Өргөх механизмын ашиглалтанд илэрч буй зөрчлүүд, арилгах арга зам, анхаарах асуудал” болон “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйл, 183 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулсан байна.
Сургалтанд тус аймагт “Барилга, барилгын угсралт”-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 25 аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан 25 инженер болон холбогдох ажилтнууд идэвхитэй оролцсон ба барилга, угсралтын ажил эхлэхтэй холбогдуулан уг сургалтыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болжээ