Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс сар бүрийн 2 дугаар 7 хоногийн Пүрэв гарагийг “Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа”-ны өдөр болгосонтой холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 9-ны өдөр 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААИС-ын хүлээлгийн танхимд “Нээлттэй хаалга” арга хэмжээг зохион явуулсан бөгөөд 178 оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга яриа хийж 20 оюутныг нийтийн эргүүлд гарган ажилласан байна.