Улаанбаатар форумын үеэр нийслэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дотоодын болон гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах ажлын хүрээнд Улаанбаатар хоттой цаашид хамтран ажиллах санамж бичгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Баяндалай, Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, “М&P” группийн монгол талын ерөнхий захирал Э.Батзаяа, М.Дагвасүрэн нар үзэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд Нийслэлээс “М&P” групп –т Улаанбаатар хот Баянгол дүүргийн нэгдүгээр хороо "Берлин Цэцэрлэгт хүрээлэнгийн" тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын цогц ажлыг санал болголоо.
“М&P” групп нь хот төлөвлөлт, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжлийн төсөл, байгаль орчин экологи, инженерчлэлийн чиглэлээр 500 гаруй жил ажилласан Германы үе залгамжсан томоохон групп аж.