Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 5 удаагийн дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал:
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20/5 дугаар байрны 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 19/А байрны гадаа хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг унтраасан байна.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн яамны хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг унтраажээ.