"Road expo Mongolia-2015" Дүнжингарав худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд эхэллээ. Авто замын салбарыг олон нийтэд сурталчлах, шинэ техник, технологийг танилцуулах зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
Үзэсгэлэнг Монголын авто замчдын холбоо, Зам тээврийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, “Аодэ” ХХК хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармагт гадна, дотны 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн шинэ техник, технологио дэлгэжээ.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор зохион байгуулагдаж байгаа ч нөгөө талаар Монголын авто замчдын холбооны 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын Зам тээврийн яамны сайд мөс бутлах, цас зайлуулах машиныг Монголын талд гардуулан өглөө.