Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 217 барилга санхүүжилтгүй болж, царцаагдсан байна. Энэ нь тэдгээр барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтынхан хэллээ. Сангийн яамнаас царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хурдан шийдэх шаардлагатай байна гэж МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал мэдэгдэв.