Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ойн талаар баримтлах бодлого батлах хэлэлцүүлгийг хийв

2015-5-13
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.13.Лхагва гараг/ хуралдаан 09 цаг 59 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

 

Хуралдааны эхэнд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.0 хувь, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 7.0 хувьд барих, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 28.6 хувь, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 4 хувь байлгахаар тус тус төлөвлөсөн байна.

 

Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын яамдын үндсэн чиглэлд тусгасан зорилтын талаарх танилцуулгыг сонслоо. Хүнс, хөдөө аж ахуйн яамны салбарын хэмжээнд нийт 13 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 30 тэрбум төгрөг тусгажээ. Үүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжүүлэх хүрээний найман зорилт, арга хэмжээнд 13 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт, арга хэмжээнд 10 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний хоёр зорилт арга хэмжээнд 7 тэрбум төгрөг тусгасан байна.

 

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчинг хангуулах арга хэмжээний хүрээнд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Казиногийн тухай хууль, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулиудыг шинээр батлуулах, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар боловсруулж таваас доошгүй хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах саналыг үндсэн чиглэлд оруулсан байна. Мөн Хог хаягдлыг дахин боловсруулах, Эрчим хүч үйлдвэрлэх, Эко цогцолбор байгуулах асуудлыг Аж үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэхүү Эко цогцолборыг байгуулснаар хог хаягдлыг байгаль орчинд хал багатайгаар устгах технологийг нэвтрүүлэх, хаягдлаас эрчим хүч гаргах нөөцийг үр ашигтай ашиглах, хаягдлыг бууруулах чиглэлээр ногоон хөгжлийн бодлогын зорилтыг биелүүлэх ёстой гэж үзэж байгаа гэлээ.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Ж.Батзандан, С.Оюун, Г.Баярсайхан, Х.Баттулга нар асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд ноолуурын үнэ чухал байр суурь эзэлдэг. Иймээс өнөөдөр ноолуурын үнэ ханш ямар байна. Мөн махны экспортыг ирэх жил нэмэгдүүлэх үү. Мах экспортлох чиглэлээр яамны зүгээс ямар бодлого барьж байна гэсэн асуудлыг хөндсөн юм. Ноолуурын үйлдвэрүүд эх үүсвэргүй байгаатай холбоотойгоор үнэ буурсан. Ноолуурын үнийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаж өгсөн. Энэ асуудлыг Аж үйлдвэрийн яам хариуцан ажиллаж байгаа. ОХУ-д мах экспортлох эрхийг 7 компанид, БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрлийг 6 компанид өгсөн. Харин түүхийгээр мах гаргах асуудал шүлхий гарсантай холбоотойгоор хорио цээрийн асуудалтай байгаа. Тусгайлсан бүсүүдэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн гаргах гэрээ явагдаж байна. Цаашид яамны зүгээс монгол махны чанар, менежментийг сайжруулахаар төлөвлөж байна. Олон улсын стандартад нийцсэн мах гаргах чиглэлээр бусад улс оронтой хамтарсан судалгаа хийх асуудлыг дэмжиж байгаа гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Мөн тус яамны газрын дарга Л.Чой-Иш хариултдаа, ноолуурын үнэ өнгөрсөн жил 70-80 мянган төгрөг байсан бол энэ жил 40-50 гаруй мянган төгрөг болсон. Үнийн судалгаагаар энэ жил ноолуурын үнийн дундаж ханш 50 мянган төгрөг байна гэсэн үзүүлэлттэй байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын Эко цогцолборын талаарх асуултад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өгсөн хариултдаа, хог хаягдлыг дахин боловсруулах Эко цогцолбор өмнө нь яригдаж байсан асуудал. Монгол Улс хог хаягдлын асуудлаа өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай байдаг. Өнөөдөр хог хаягдлын цэгт 20 мянган хүн хог түүж тушааж байгаа гэсэн статистик бий. Эко цогцолборыг бий болгосноор хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлаас эрчим хүч гаргаж ашиглах, хаягдлыг бууруулах цогц үйл ажиллагаа бий болно гэж үзэж байгаа гэв. Гишүүдийн зүгээс малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулах асуудал ямар шатанд байгаа болон агаарын бохирдол, малыг эрүүлжүүлэх, Туул голын бохирдлыг бууруулах зэрэг салбар яамдын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа асуудлыг хөндөж өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

 

Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй тул тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжих санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    30 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    4 цаг 31 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    5 цаг 54 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    7 цаг 26 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    8 цаг 13 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    8 цаг 29 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    8 цаг 36 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    8 цаг 54 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    9 цаг 24 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    10 цаг 5 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    10 цаг 28 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    10 цаг 29 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    10 цаг 32 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    11 цаг 15 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    11 цаг 22 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    11 цаг 29 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    12 цаг 17 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    12 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    13 цаг 3 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК