УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслийн нэрсийг уншиж дууссаны дараагаар зар дуулгав. Тэрбээр "Зар хэлье. Ирэх ням гаригт Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол улсад айлчилж буйтай холбогдуулан хүндэтгэлийн чуулган хуралдана. Тэрбээр Гишүүд ажлаа төлөвлөөрэй. Бас гоё дээрээ тавиарай" гэж захив.
Тэгэхээр ирэх ням гаригт гишүүд хамаг гоё хувцсаа өмсөж үс, зүсээ янзлаадбүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаандаа суух болж байна. Дашрамд дурдахад, Н.Моди хүндэтгэлийн чуулганд үг хэлэх билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)