Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байсан ч гишүүд тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
УИХ-ын нэр бүхий гишүүд "Ийм чухал бичиг баримтыг хэлэлцэж байхад гишүүдийн ихэнх нь байхгүй. Ганц Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг суулгаад хариулт авч байна. Уг нь Ерөнхий сайдаасаа эхлээд Засгийн газрын гишүүд бүгд сууж байх ёстой. Улс орны эдийн засгийн холбоотой чухал баримт бичигт ингэж хандаж болохгүй” гэж хэлэн завсарлага авах санал гаргасан юм.
Т.Энхэлээ