Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн талаар хэн, юу хэлэв

2015-5-14
0
ЖИРГЭХ

        Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

 


Уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусан юм.

 

Л.Энхтүвшин: Эдийн засаг улам буурах тухай л ярьж байна. Тухайлбал, Оюутолгойн үйлдвэрлэл 19 саяас 4 сая хүртэл буурах юм байна. Түүнийг юугаар орлох юм. Хэлэлцэж буй нь их л цаг нөхцөөсөн байдалтай. Уг нь гол асуудлаа яриад байдаг. Ямар гарц байна. Хэдэн баян Арабууд мөнгө өгөх гэж байгаа гэсэн. Тэр нь юу болж байна. Худалдаа хөгжлийн банк 10 орчим хувийн бонд авч байгаа юм байна.  Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх эсэх нь ч тодорхойгүй болсон. Л.Эрдэнэчимэг гишүүн л мэднэ гээд байдаг. Л.Эрдэнэчимэг гишүүн нь сонинд ярилцлага өгөхөөрөө дахин тендер зарлах байх гэсэн. Төмөр зам, худалдаа, зах зээл байхгүй. Эрээн рүү явдаг хүн байхгүй. Монголоор дүүрэн шороолсон барилга байна. Одоо гарц байна уу. Энэ асуудлыг ярихад Ерөнхий сайд, Монгол банкны Ерөнхийлөгч баймаар байна. Мөнгө болон төсвийн бодлого ямар байгааг тэднээс асуумаар байна. Гадаад худалдаа ашигтай гарсан гэж ярьсан байсан. Үнэндээ бизнес зогсож байна гэсэн үг. Долларын ханш буурч байна гэж байна. Доллар авах хүн байхгүй болсон гэсэн үг. Амны бэлгээр явах юм уу. Юу ч шийдэж чадахгүй энд сууж байхдаа заримдаа санаа зовмоор. ЗГ тооцоо хийж байна. Удахгүй наадам болно. Айраг иснэ, бөхчүүд гарна, гийнгоо уянгална гэж 7, 8 дугаар сарыг өнгөрөөгөөд 9 сартай золгочихвол учир нь олдоно гэж төсөөлөөд өдөр өнгөрөөгөөд яваад байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-2017, 2018 оноос эхэлж Монгол Улс бондын эргэн төлөлтөөр дамжуулж их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийнэ. Тухайлбал, Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр, мөн 580 сая ам.долларын эргэн төлөлт хийх ёстой. Тэгэхээр 2017-2018 оны төсвийн төсөөлөлд зээлийн эргэн төлөлтийг хэрхэн тусгав. Мөн Концессоор ажил хийлгэхээр 2018 оноос эргэн төлөлт хийх болно. Эдгээрийг яаж зохицуулахаар тусгав? гэсэн асуултад хариулт хүслээ.

 

Харин сангийн сайд хариулахдаа Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-2017, 2018 оны хувьд Монгол Улсын хувьд томоохон төлбөр хийгдэнэ, 1 тэрбум гаруй ам.долларыг төлөх шаардлага бий. Тийм учраас валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, цаашид авах арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг батлуулах шаардлага бий. Ингэхдээ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, татварын эрх зүйн орчныг олон улсад нийцүүлж, бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэг мөр болгох зэрэг хуулийн төслүүдийг өргөн барина. Ер нь том хэмжээний төлбөрийг төлөхийн тулд гадаад зах зээл рүү хандах шаардлага үүсэх байх. Ийм учраас зээлжих зэрэглэлийг сайжруулах шаардлага үүсч байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-Гэрээгээр ажил гүйцэтгэсэн компанийн төлбөрийг шийд гээд УИХ-аас тогтоол баталсан. Гэтэл өнөөг хүртэл зарим компаниуд өөрсдийн хөрөнгөөр төсвийн ажлыг гүйцэтгэчихээд төлбөрөө авч чадахгүй байна. 2013 оноос хойш явсан асуудлыг яагаад шийдэхгүй байна вэ. Ирэх жилд төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ?.

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Төсөв хүнд байна, дээр нь маш их хэмжээний дотоод бондын өр үүссэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж, урсгал зардлыг гаргаад явж байна. Ирэх онд төсвийг өмнөх оных шигээ батлах юм бол хямралын байдалд шилжинэ. Ирэх оны төсвийг огт алдагдалгүйгээр батлах шаардлагатай. Алдагдалтай батлахаар дотоод бондын өр нэмэгдэж байна.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Төрийн албан хаагчид цалингаа аваагүй байхад сайд нь худлаа ярьж байна. Төсвийн алдагдлыг бууруулна, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна гэж байна. Төсвөө алдагдалтай батлаад байгаа юм чинь яаж төсөв сайжрах юм бэ. Төрөөс хамааралтайгаар аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад эхэллээ. Дараагийн арга хэмжээ юу байх вэ, Засгийн газарт бодсон юм байна уу. Данс тооцоо улайчихсан юм биш үү?.

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Төсөв хүнд байгаа ч цалин аваагүй төрийн албан хаагч байхгүй.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:-Тэлсэн төсвөө яаж хумих вэ. Эдийн засгийг 2012 оныхтой харьцуулахад 3-4 тэрбум ам.доллараар агшсан байна. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлт 4.4 хувь байх нь ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлт бодитой юу. Төгрөгийн валюттай харилцах ханш хэд вэ, хэрхэн тооцсон бэ. Ирэх жилд ямар томоохон хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцож байна. Гуравт санаа зовоож байгаа зүйл нь 16 хувийн хүүтэй бонд. Арилжааны банкууд дээрх мөнгийг дотоодын бонд гээд гаргачихсан, эргээд зээл гарахгүй үхлийн тойрог болчихоод байна. Банкууд бизнес үйл ажиллагаагаа явуулах гэхээр хөрөнгөгүй, үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?.

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Тухайн үеийн эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор төсвийг тэлсэн. Нэг жилийн дотор хумьчихна гэхэд хэцүү. 2015 онд нэлээн зардал хумихаар оруулсан ч 500 гаруй тэрбумаар л танагдсан. Тэгэхээр ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой, төсвийн төсөөллийг ингэж төсөөлсөн. Тэлсэн төсвийг аваад сурчихсан хүмүүсийн хувьд олгогддог мөнгийг хасна гэхэд хэцүү, эдийн засгаас орох өгөөж нь нэмэгдэхгүй байгаа нөхцөлд зардлыг бууруулахаас аргагүй. Засгийн газрын дотоод бондын хувьд 3.1 их наяд төгрөгөөр яригдана. Үүнээс 1.4 их наяд төгрөгийн дотоод бондын өрийн үлдэгдэлтэйгээр он дамжихаар байна. Цаашдаа гадаад зах зээлээс хямд эх үүсвэр татаж, дотоод зах зээлээ дэмжихээс аргагүй нөхцөл үүсээд байна. Ингэхгүй бол экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 2016-2018 он хүртэл өсөхгүй бууралт ажиглагдаж байгаа. Евро бүсийн хувьд эдийн засгийн өсөлт гайгүй, Хятад, ОХУ-ын хувьд бууралттай. АНУ бууралттай 2018 оноос сэргэх хандлага ажиглагдана. Үүнээс болж, эрдэс баялгийн үнэ уналтын байдалтай байх прогноз гарсан. Тэгэхээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийхээ биет хэмжээг нэмэгдүүлэхээс аргагүй байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:-Төмөр зам бүр явахаа байлаа. Яах гэж байна вэ?

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Засгийн газар өмнө зарласан тендэрийн хүрээнд Тавантолгойн гэрээний төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. УИХ-аар шийдэгдэнэ гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:- Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудал байхгүй гээд хуралдаагүй. УИХ-аар Тавантолгойн асуудал явахгүй бол төмөр замаа яах юм. Хоёр дахь хувилбар гэж юм байна уу, Засгийн газар дээр энэ асуудлыг ярьсан уу?

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Нэг бол төр хувийн хэвшлийн түншлэлийг сонгох байх, эсвэл зээлийн эх үүсвэр сонгож, хөнгөлөлттэй зээлээр шийдэх. Нэмэлт санхүүжилт гарах бололцоо байхгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “Төсвийн хүрээний мэдэгдлийг энэ байгаагаар нь дэмжих боломжгүй. Сангийн сайд манай бүлэг дээр мэдээлэл хийгээгүй учраас шийдвэрээ гаргаагүй байна. Ер нь ийм чухал бичиг баримтыг ганц Сангийн сайдаас асуулт асууж шийддэг байж болохгүй.

 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: -Эдийн засгийн хямралыг даван туулна, хүндрэлийг арилгана гээд Засгийн газарт хамтарсан биз дээ. Тэгчихээд шүүмжлээд суухын оронд ажил хийл дээ. Засгийн газарт хамтарчихаад ийм юм яриад ямар хэрэгтэй юм.

 

Үүний дараа Б.Болор гишүүн үг хэлснээр уг асуудлыг ирэх долоо хоногт болтол хойшлуулахаар шийдвэрлэсэн юм.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (43.242.243.90)
    Lexus-570, Land 200 шатахуун их зардаг үнэтэй машинууд төрийн албанд түрээсээр явж хилийнхэн цэргийнхэн, хяналтынхны унаа болох гэнэ -- Сайханбилэг согтуу юмуу хаашаа юм вэ Нэг кармаанаас аваад нөгөөд нь хийхийн ялгаа юу байна Хилийинхэн, цэргийнхэн хяналтынхан гээд тэртэй тэргүй хийх ажилгүй шахуу дарга нар нь харин ч чоно нохой зээр гөрөөс хөөх сайхан унаатай болох нээ Сайханбилэгийн толгой хаашаагаа эргэсэн гэхээр ийм байдаг юмбол Эргүү залуу юмаа Нэг өөдтэй бодитой ажил хийсэнгүй Одоо гэхэд тэр үнэтэй жийпнүүдийг хэрхэн тонож буйг нь иргэд харж л байна Угаас Монголд үнэтэй машин унах дон өвчинг төрийнхөн үлгэрлэн эхлүүлсэн буруутай Хувийнхан л үнэтэй машин унадаг байхад төрийнхөн тэдэнтэй барьцаж бүүр илүү гарсан ёс суртахуунгүй юм болсон Японд ингэсэн бол шууд ажилгүй Царай үзэмж тааруу хот дотроо дарга нар нь ичихгүй гял цал машин унах нь ямар инээдтэй бөгөөд эмгэнэлтэй билээ Бүүр хөгийн инээдтэй дарга болж харагддаг гэдгээ мэдэхгүй байгаа нь бүүр яг солиорол ба усан тэнэгрэл
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    8 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    26 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    27 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    1 цаг 1 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    1 цаг 53 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    3 цаг 12 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    3 цаг 56 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    4 цаг 44 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    4 цаг 52 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    4 цаг 56 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    4 цаг 56 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 1 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    5 цаг 4 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    5 цаг 6 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    5 цаг 35 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    5 цаг 37 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    5 цаг 55 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    6 цаг 20 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    6 цаг 24 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    7 цаг 30 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК