БАРИМТ 1
1998 оны гуравдугаар сарын 22-нд төрсөн.
БАРИМТ 2
2024 оны 11 дүгээр сарын 23-нд UFC-д орж, анхны тулаанаа хийж шүүгчдийн саналаар ялагдсан юм.
БАРИМТ 3
Тэрбээр мэргэжлийн холимог тулааны дэвжээнд ес ялж, нэг ялагдаад байгаа.
БАРИМТ 4
Тэрбээр хамгийн анх 2020 онд "Mongol FC Fight Night 2" тэмцээнд Д.Уртнасанг ялж тодорсон юм.
БАРИМТ 5
Дараагаар нь 2021 оны зургадугаар сард болсон "112 Fight Academy: Grand Opening" тэмцээнд А.Тэмүүлэнг ялсан.
БАРИМТ 6
Удалгүй MGL-1 холбоонд гурван тулаан хийж, Б.Мөнхдэлгэр, Ж.Энхзориг, Б.Намсрай нарыг илүүрхсэн.
БАРИМТ 7
Дараагаар нь 2023 онд Японы Осака хотноо болсон GLADIATOR 021 тэмцээнд үнэмлэхүй ажмилттай байсан Япон тулаанч Масаюүки Ватанабэг ялсан.
БАРИМТ 8
Тухайн жилээ "Road to UFC" холбоо руу өгссөн тэрбээр 2023 оны тав, наймдугаар саруудад Тайландын Топрой Киврам, Петер Данисое нарыг буулгасан.
БАРИМТ 9
Түүний UFC дэх нэг ,гурав, дөрөв дэх тулаан цуцлагдсан юм. Тэгэхээр одоо тэр гурав дахь албан ёсны тулаан гэсэн үг.
БАРИМТ 10
Тэрбээр Б.Энх-Оргил, Ч.Дагийсүрэн нарын шилдэг тулаанчдыг бэлтгэсэн "Шандас Дэвжээ"-нд харьяалагддаг.
БАРИМТ 11
Биеийн өндөр 170 см ажээ.
БАРИМТ 12
Түүнийг дэвжээн дээр "Art of Knockout" гэж хочилдог.
БАРИМТ 13
Түүний хамгийн сүүлийн өрсөлдөгч бол UFC-ийн дэвжээнд “буруу эргэлт” хочит Терранс Саетерн байсан. Тэр түүнийг анакондо боолтоор ялсан.
БАРИМТ 14
Тэрбээр хөнгөн жинд UFC холбооны дэлхийн чансааны 39 дүгээрт бичигдэж байна.
БАРИМТ 15
Тэрбээр саяхан реппер ThunderZ-ийн "Tengri: MONGOL" уран бүтээлд тоглосон.
БАРИМТ 16
Сумын начин цолтой.
БАРИМТ 17
Мөн хангайн бүсийн таван аймгийн дунд зохион байгуулагдсан жүдо бөхийн тэмцээнд шилдэг тамирчин болж байсан.
БАРИМТ 18
Жүдогийн А зэрэглэлийн өсвөр үеийн тэмцээнээс хүрэл медальтай.
БАРИМТ 19
10 дугаар ангиасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэсэн.
БАРИМТ 20
Хожмоо холимог тулаан сонирхож жүдо бөхөөс гадна олон төрлийн бэлтгэл хийж эхэлсэн байна.
БАРИМТ 21
Түүний тулалдах жин бол 56.7 кг юм.
БАРИМТ 22
Тэр бол Монголоос UFC-д тулалдахаар албан ёсоор гэрээ байгуулсан хоёр дахь тулаанч.
БАРИМТ 23
Т.Нямжаргалын хувьд хамгийн анхны буюу UFC 302-т Бразилын Андре Лиматай тулалдахаар товлосон ч тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй. Т.Нямжаргал нийт 14 кг хасаж, жиндээ орсон байдаг.
БАРИМТ 24
Манай тамирчдаас UFC-д мөрөө гаргасан анхны тамирчин нь Д.Батгэрэл билээ. 2019 оноос 2023 оныг дуустал долоон тулаан хийхдээ гуравт нь ялалт байгуулсан. 2021 онд Брэндон Дэвисийг хүнд цохилтод оруулж ялсан нь тухайн долоо хоногийнхоо шилдэг тулаанаар тодорч, 50,000 ам.долларын урамшуулал авч байсан юм.















































Сэтгэгдэл (38)