Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна

2015-5-14
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордонд зохион явууллаа.

 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний дараа 1929, 1935 онд Аливаа хэргийг хэрхэн шийтгэх ба байцаах хууль, 1949, 1963 онд  БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус батлан мөрдөж байв. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 1994 онд зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан нь шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэх нөхцөл болсон бөгөөд 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталсан” хэмээн танилцуулав. Өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв болох Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд бүгд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмуудыг  бүрэн хэрэгжүүлэх үндэс, нөхцөл, журмыг тогтоохоор зохицуулсан болохыг онцлон тэмдэглэлээ.



Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав. Тэрээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийсний үр дүнд санал дүгнэлтүүд гаргасан. Мөн орчин цагийн нийтлэг чиг хандлагыг тодорхойлсон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, гэмт этгээдийг тогтоох, түүнд шударга ял онооход чиглэсэн тогтолцоо болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын чиг үүргийн хуваарилалтыг өөрчлөх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хэргийг зөвхөн байцаалтаар нотолж байгааг өөрчилж, бусад нотолгоогоор хэргийг батлах эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоо журмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлсон” гэлээ.



Хэлэлцүүлгийн үеэр Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрүүгийн процессын дэлхий нийтийн түгээмэл хандлага” сэдэвт илтгэлийг олон улсын эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээний жишээнд тулгуурлан танилцуулахдаа өнөөдрийн байдлаар 40 гаруй улс Эрүүгийн процессын хуулиа шинээр баталж, шинэ үзэл баримтлалаар боловсруулсан хуулийн төслөө янз бүрийн түвшинд хэлэлцэж байгааг дурдав. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш байдал, хүний эрхэд халдсан, хязгаарласан ажиллагааг ил тод, шударгаар явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй, саадгүй явуулах, бодит үнэнийг тогтоох олон талын боломжийг эрэлхийлэх, мөрдөлтийг эрүү шүүлтээс ангид явуулах, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай процесс, хүний эрхийг хамгаалсан эрүүгийн процессын олон улсын хэм хэмжээг баримтлах нь эрх зүйн хөгжлийн ерөнхий хандлага болж байгааг тэрээр илтгэлдээ онцолжээ.

 

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Хүний эрхийг хангах нөхцөл” сэдэвт илтгэл, Хууль зүйн доктор Б.Батзориг “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн өмнөх шат” сэдэвт илтгэл,  Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн шат” сэдэвт илтгэлүүдийг тус тус танилцуулсан.

 

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.



Хэлэлцүүлэг 16.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд үдээс хойших арга хэмжээнд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Өмгөөлөгчийн оролцоо” сэдэвт илтгэл танилцуулна. Үүний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцогчид нийт илтгэлийн талаар асуулт асууж, санал солилцох юм. Түүнчлэн тус хуулийн төслийн талаарх байр сууриа иргэний нийгмийн төлөөлөл танилцуулж, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж оролцож, байр сууриа илэрхийлэх юм. Мөн Улсын дээд шүүх, Хуульчдын холбоо, Прокурорын байгууллага болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож тус тусын байр суурийг илэрхийлэх юм.

 

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулж байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхий үндэсний комисс, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Эмнэсти интернэшнл”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ  байгууллагын төлөөлөгчид оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    32 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    4 цаг 33 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    5 цаг 57 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    7 цаг 29 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    8 цаг 16 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    8 цаг 32 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    8 цаг 39 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    8 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    9 цаг 27 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    10 цаг 8 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    10 цаг 31 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    10 цаг 32 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    10 цаг 35 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    11 цаг 18 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    11 цаг 25 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    11 цаг 31 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    12 цаг 19 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    13 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    13 цаг 6 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК