Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банкны группийн Санхүү хариуцсан захирал Бертран Бадре өнөөдөр, маргааш Монгол Улсад анх удаагаа айлчилж байна. Тэрбээр өчигдөр шөнө ирсэн бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, Сангийн сайд Д.Эрдэнэбат болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзан Дэлхийн банкны группээс манай улсын хөгжилд үзүүлж буй дэмжлэгээ цаашид хэрхэн үргэлжлүүлэх тухай ярилцах аж.