Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Байгаль хамгаалах ажил нь дэлхий нийтийн түгээмэл соёл, бизнес юм”

2015-5-15
0
ЖИРГЭХ

        Байгаль хамгаалах  нөхөрлөлүүдийн үндэсний чуулган өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэллээ. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлсэн юм. Төрийн тэргүүний илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уншиж сонсголоо.

 

Ерөнхийлөгчийн илгээлтэд “Нөхөрлөлүүдийн Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, чуулганы элч  төлөөгчид өө!

 

Ногоон ирээдүйг бүтээгч бүтээлч иргэд ээ!

 

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөгийн дэлхийн улс орнууд том жижиг байх эсэх, хөгжлийн олон түвшин, нийгмийн өөр байгууламжууд, улс төрийн тогтолцоо, шашин соёлын олон хэлбэртэй байхаас үл хамааран хүн төрөлхтөн ногоон ирээдүйг байгуулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх түүхэн бөгөөд нэгдмэл  сорилттой тулгараад байна. 

 

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар дэлхий  дахинд  уур амьсгалын  өөрчлөлт, дэлхийн хүн амын  хурдацтай өсөлт, хэрэглээ,  үйлчилгээний хэт өсөлт,  байгалийн нөөцийн хомсдол нь   нэн хурцдадмал асуудал болоод байгааг онцлон тэмдэглэж,  дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв  маягийг эрс өөрчилж, байгальд илүү ээлтэй “ногоон” хэв загварт шилжихийг уриалсан байдаг. Энэ уриалгыг Монгол улс эрчим нь  дэлхийн дунджаас хэд дахин давж гарсан,  уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дээр хүний зохисгүй үйл ажиллагаа нэмэгдсэнээр байгаль орчин ихээхэн доройтож, байгалийн элдэв сөрөг үр дагавар нэмэгдсээр байгаа эрсдэлтэй орнуудын нэгийн хувьд талархан хүлээн авсан  юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар би байгаль хамгаалах чиглэлээр онцгой анхаарч, төр хувийн хэвшил, иргэдийн санал, санаачилгыг дэмжиж  ирлээ. “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр 48 дугаар зарлиг, “Олон нийтийн оролцоот хөгжил-“Хуримтлалын бүлэг”-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай” 215 дугаар зарлиг, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх 178 дугаар зарлиг, дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөд улс орон, ард иргэдийн бэлэн байдлыг хангах 121 дүгээр зарлигаар Засгийн газарт чиглэл өгсөн нь эхнээсээ тодорхой үр дүнгүүд гарч байна. Сүүлийн таван жилд л гэхэд  монголчууд одоогоор нийт 7,3 сая мод тариад байгааг сонсоход таатай байна. Цаашид монголчууд тарьсан моддоо ургуулах, арчилгаа тал дээр ойн нөхөрлөлүүд иргэд, байгуулагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах шаардлагатай байна.

 

Чуулганы төлөөлөгчид,  ногоон баялаг бүтээгчид ээ

 

Байгаль хамгаалах 800 гаруй нөхөрлөлүүд үндэсний чуулганаа хийж, цаашдын зорилтоо тодорхойлцгоож нэгдмэл бодлоготой болох зорилтыг тавьж байгаад Төрийн тэргүүний хувьд би бүрэн дэмжиж байна.  Энэ чуулганыг санаачлан зохион байгуулж байгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд хувиасаа талархал илэрхийлье. Үндэсний чуулганы зочид, төлөөлөгчид Та бүхний анхаарлыг дараах зүйлүүдэд хандуулан, гаргах зөвлөмжиндөө тусган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

 

-Байгаль хамгаалах уламжлалт соёлд суурилж орчин үеийн дэвшилтэт технологи, менежментийг нэвтрүүлсэн байгаль хамгаалах өөрсдийн өвөрмөц арга ухааныг нөхөрлөлүүд  буй болгох нь чухал байна.

 

-Уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтийн эсрэг тэмцэлд иргэдийн санаачилгаар бүрдсэн бүлгүүдийн манлайллыг Засгийн газар хүлээн зөвшөөрч мэргэжил арга зүйн сургалтаар хангах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх

 

-Мод тарьдаг, арчилдаг нөхөрлөлүүдийг үндэсний ногоон баялаг бүтээгч хэмээн тооцож урамшуулдаг урамшууллын системийг бий болгосоноор нөхөрлөлүүдийн тоог нэмэгдүүлэх

 

-Байгаль хамгаалах ажил нь дэлхий нийтийн түгээмэл соёл, бизнес учраас ижил үйл ажиллагаа явуулдаг гадаадын нөхөрлөлүүд, аж ахуйн нэгжүүдтэй монголын нөхөрлөлүүд холбогдох боломж сувагийг бий болгож туршлага, технологийг нэвтрүүлэх, харилцан ашигтай ажиллах нөхцлийг БОНХАЖ-ын яам бүрдүүлэх,

 

-Өсвөрийн байгаль хамгаалагчдын нөхөрлөл, дугуйлангуудыг олноор байгуулж, үндэсний сүлжээ үүсгэх, ирээдүй хойч үеийнхэндээ байгаль хамгаалах мэдлэг, өв уламжлалаа өвлүүлэх, оролцуулахад нөхөрлөлүүд манлайлал үзүүлж ажиллах зэрэг болно.

 

Монголчууд бидэнд нэг л ирээдүй бий. Энэ бол ногоон ирээдүй. Ногоон ирээдүйг бүтээх ажилд үндэсний манлайлал үзүүлж улмаар байгаль хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн  үр ашигтай, бодитой, шинэлэг хамтын ажиллагааны шинэ хэлбэр  бий болгоход энэ үндэсний чуулган онцгой ач холбогдолтой болно гэдэгт Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд бүрэн дүүрэн игэлтэй байна. Монгол орны ногоон ирээдүй гэрэл гэгээтэй байг” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.13.210)
    луйварчин, шуналаасаа америкт барьцаалагдсан хөөрхийлөлтэй худалч хүүхэлдэй хүүхэлдэй
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.149)
    Энэ хүнии ярих миний нохой хуцах 2 адил юм даа
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    33 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    4 цаг 34 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    5 цаг 58 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    7 цаг 30 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    8 цаг 17 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    8 цаг 33 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    8 цаг 40 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    8 цаг 58 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    9 цаг 28 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    10 цаг 9 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    10 цаг 32 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    10 цаг 33 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    10 цаг 36 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    11 цаг 19 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    11 цаг 26 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    11 цаг 32 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    12 цаг 20 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    13 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    13 цаг 7 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК