Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”ЗГ-аас өргөн барьсан хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцмээр байна”

2015-5-15
0
ЖИРГЭХ

        УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, "УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцүүлэх, шийдвэрлэх шаардлагатай байна.

 

Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар 2015 онд нийт 172.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон боловч Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг УИХ-аас хараахан шийдвэрлээгүй байгаа нь өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө тасалдах эрсдэлийг үүсгэж болзошгүй байна.

 

Түүнчлэн бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох мөн далд орлого, хөрөнгийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг 2015 оны 1.13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөлтэй амин холбоотой УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл нийгэмд ихээхэн хүлээлт бий болгож байна.

 

Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд Засгийн газар бэлэн болголоо.

 

Ингэснээр орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны баримтыг цахим хэлбэрээр хийх, татварын хяналт, шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломж олгох юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох нь ойлгомжтой.

 

Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт хоорондоо нийцэхгүй байгаагаас үүдэлтэй эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсэх явдал амьдралд цөөнгүй тохиолдож байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлагатай юм. Иймд хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан хуулийн төслүүдийг боловсруулсан болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн  барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нэмж тусган Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна.

 

Монгол Улсын иргэн өмчлөлийн газраа барьцаалах эрх зүйн зохицуулалт бий болоод багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч ялангуяа гэр хорооллын газрын харилцаатай холбоотой асуудлууд маргаан хүндрэл дагуулсан хэвээр байна. Газраа барьцаалсан иргэдийн хувьд гэрээний үүргээ хангаагүй тохиолдолд 3 шатны шүүхээр  шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудад газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байна. Энэхүү хуулийн төслийг даруй хэлэлцүүлж шийдвэрлэснээр гэр хорооллын газрыг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, барилга, орон сууц барих сонирхол нэмэгдэнэ.

 

Манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг практик амь бөхтэй байгаа нь манай эдийн засгийн 70 гаруй хувийг эзэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгөгүй иргэд зээл, санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэж санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чадахгүй байна. Энэхүү хуулийн төслөөр бизнесийн арилжаа, гэрээний гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх иргэдэд үүсч буй тул ихээхэн ач холбогдолтой  юм. Манай нийгмийн дундаж давхаргыг бэхжүүлэх, иргэдийн хувьцааны соёлыг бий болгоход алсдаа энэ хуулийн эдийн засгийн үр дүн мэдрэгдэнэ.

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

 

Баасан гаригийн Ерөнхий сайдын мэдээллийн цагаар миний бие УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатандаа явж буй 44 хуулийн төслийн цөөн хэдийг л дурьдлаа. Эдгээрийн тухай товч мэдээллийг та бүгдэд урьдчилан тараасан байгаа. Дахин тэмдэглэхэд дээрх 44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах, цаг алдахгүй шийдвэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.13.247)
    END TEND YARIGDAJ BAIGAA ZUILIIG HAMAJ MEDEELEL HIIDEG IIM HUNIIG ZASAG TOROOS HURDAN ZAILUULAH HEREGTEI UUND
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    za hurdan urshuuliin huulia batalj vz.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    31 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    4 цаг 32 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    5 цаг 55 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    7 цаг 28 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    8 цаг 14 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    8 цаг 31 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    8 цаг 37 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    8 цаг 56 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    9 цаг 25 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    10 цаг 6 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    10 цаг 30 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    10 цаг 30 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    10 цаг 33 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    11 цаг 16 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    11 цаг 24 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    11 цаг 30 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    12 цаг 18 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    12 цаг 59 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    13 цаг 4 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК