Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди маргааш хүрэлцэн ирнэ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.
Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. Мөн Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийх аж.
Мөн тэрбээр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ. Хүндэтгэлийн чуулган маргааш 12.00 цагт эхэлнэ.
Түүний айлчлал энэ 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)