Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд угтаж, хүндэт харуул жагссан юм. Хоёр улсын харилцаанд шашин, хүмүүнлэгийн салбар чухал байр суурь эзэлдэг. Энэ ч утгаараа Энэтхэгийн Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд хамгийн түрүүнд Гандантэгчинлэн хийдэд зочилж, Бодь модны суулгац бэлэглэсэн. Түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд Нарендра Моди үг хэлж, УИХ-ын дарга З.Энхболд талархал илэрхийлэн, дурсгалын зураг авхууллаа. Дараа нь Хавдар судлалын үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах, ШУТИС-ийн хичлээлийн 5-р байранд Outsourcing center-ийн шав тавих ёслолын ажиллагаанд тус тус оролцоно. Монгол Улсад анх удаагаа ирж буй Нарендра Моди Чингисийн хүрээ цогцолборт Бэсрэг наадам сонирхож, Буянт-Ухаа дахь спортын ордонд Монгол-Энэтхэгийн хамтын нийгэмлэгийнхэнтэй уулзалт хийснээр албан ёсны арга хэмжээ өндөрлөнө. Ази дахь айлчлалаа БНХАУ-аас эхэлсэн тэрбээр маргааш БНСУ-д айлчлахаар явах юм.