Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Энэтхэгээс авах зээл Төмөр зам, Эрчим хүчний салбарт зарцуулагдана”

2015-5-18
0
ЖИРГЭХ

        УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар тус  бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл өглөө.

 

Тус бүлэг хоёр асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналд нэгджээ.  Мөн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэжээний талаар бүлгээс гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ.

 

Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ талаар "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл нь Засгийн газраас өргөн баригдаад нэлээн удаж байна. Манай бүлэг тус хоёр хуулийн төслийг зэрэг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт яг энэ хуулийн төслүүдээр холбогдох яамдын сайд нараас асуулга асуухтай холбогдуулаад уг асуудал хойшлогдоод байна. Энэ баасан гаригт Хууль зүй болон Сангийн сайдаас дээрх хоёр хуулийн талаар асуулга асууна. Үүний дараа хууль цаашаа явах эсэх шийдвэр гарна" гэлээ.

 

Дээр асуудалтай холбоотойгоор тус бүлэг ажлын хэсэг гаргажээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээр ахлуулсан тус ажлын хэсэг нь бизнес эрхлэгчидтэй уулзаж тулгамдаж буй асуудлыг нь сонсох юм байна.

 

Дараа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Тус ажлын хэсэг УИХ, Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хэрхэн амжилттай явуулах цаашид анхаарч ажиллах асуудлуудыг нь багцалжээ. Ингээд гурван  чиглэлээр ажиллах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүний дагуу дэд ажлын хэсэг байгуулж, тодорхой хугацаанд нарийвчлан судлах зүйл байна гэж үзжээ. Ингэхдээ Хот төлөвлөлт, Ажилгүйдэл, Шинэ хөдөө гэсэн чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулжээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

- Тавантолгойн гэрээг УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга та гурав энэ танхимд сууж байгаад уг гэрээний төслийг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр боллоо гэх мэдээллийг өгч байсан. Гэтэл бүтэн нэг сар хагасын хугацаа өнгөрчихөөд байна шүү дээ. Тус асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгээс бүлгийн хуралд мэдээлэл хийсэн үү?

 

- Тавантолгойн гэрээний төслийн асуудлыг сүүлийн хоёр долоо хоногийн бүлгийн хуралдаанаар ярилцаагүй байгаа. Ажлын хэсэг холбогдох мэдээллээ нарийвчлан судлах зорилгоор Засгийн газар болон холбогдох байгууллагуудад асуулга тавьсан. Хариу нь ирээгүй гэсэн. Ерөнхий сайд З.Энхболд дарга бид гурав энд сууж байгаад тухайн үед мэдээлэл өгсөн. Гэхдээ Ерөнхий сайд уг асуудлыг 14 хоногт багтаан шийдэж өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн болохоос яг тэд хоногт багтаан шийднэ гэсэн зүйл байхгүй. Ажлын хэсэг эцсийн байдлаар дүгнэлтээ гаргачихвал АН-ын бүлгээр хэлэлцэхэд бэлэн байна.

 

- Манай улс Энэтхэгээс нэг тэрбум долларын зээл авахаар боллоо. Ийм эрх зүйн боломж бий юу?

 

- Ням гаригийн хүндэтгэлийн чуулганд Энэтхэг улсын Ерөнхий сайд энэ асуудлаар мэдээлэл өгсөн. Бүлэг дээр мэдээлэл байхгүй. Энэтхэгээс авах зээл Төмөр зам болон Эрчим хүчний салбарт зарцуулагдана. Төмөр зам, Эрчим хүчний салбарт авах зээлийг улсын өрөнд оруулж тооцохгүй гэдэг хуулийн заалт байгаа. Тэгэхээр эрх зүйн боломжтой.

 

- Эдийн засгийн өршөөлийн тухай хууль үндсэндээ нийт аж ахуй нэгжүүдийг хамрахгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийг хамарсан хууль болж байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Хямралын уршигаар аж ахуй нэгжүүд татвараа төлж чадахгүй байна. Тэдгээр аж ахуй нэгжүүдийг хамруулах тухай хуульд тусгасан уу?

 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэсэн хоёр багц хууль УИХ-д орж ирсэн. Ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл үндсэндээ урагшлаад эхэлсэн. Ил гаргаагүй хөрөнгийг мэдүүлэгтээ тусгах тухай асуудлыг тусгасан. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол цагдаа, татвараас торгууль авсан аж, ахуй нэгжүүдийг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх байгаа. Тиймээс энэ хуулйн төсөл чухал ач холбогдолтой. Харамсалтай нь улс төрийн ашиг сонирхлоор энэ хуулийг мушгин гуйвуулах явдлаас болгоомжилж уг хуулийн төсөлд их няхуур хандаж байна.

 

Ш.Түвдэндорж: Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч хичнээн аж ахуй нэгжүүд татварын дарамтанд ороод байгааг судлаж байна. Хууль зүйн сайдын хэлж байгаагаар 11 мянга гаруй аж ахуй нэгж бий гэсэн.

 

- Энэтхэгээс манай улс 1 тэрбум ам.долларын зээл авахаар болоод байна. Мөн Олон улсын валютын сангаас зээл авах төлөвтэй харагдаж байна. Ерөнхий сайд Арабын нэгдсэн улс руу айлчилахаар явсан нь мөнгө гуйхаар явсан байхыг үгүйсгэхгүй байгаа. Энэ нь өрийн таазад нөлөөлөхгүй юу?

 

-Энэтхэгээс тэрбумын зээл авчихсан юм биш. Ням гаригт хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ “1 тэрбумын зээл өгөхөөр болж байна” гэж мэдэгдсэн. Зээлийн гарц нээгдсэн гэдгийг л ойлгох хэрэгтэй. “Ерөнхий сайд Араб руу мөнгө гуйх гээд явсан” гэдэг яриа бол тийм ч зүйтэй биш. Монгол улс бол тусгаар тогтносон улс. Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон талт арга хэмжээнүүдийг авах нь зайлшгүй. Энэ утгаараа гадны хөрөнгө оруулалтыг татах, тэр нь үйлдвэржилт, мөнгө санхүүгийн чиглэлээр ч байж болно.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.72.247.249)
    өр гэдэг ч нэг хүсэх зүйл биш дээ хүний л юм шүү
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    33 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    4 цаг 34 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    5 цаг 58 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    7 цаг 30 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    8 цаг 17 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    8 цаг 33 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    8 цаг 40 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    8 цаг 58 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    9 цаг 28 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    10 цаг 9 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    10 цаг 32 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    10 цаг 33 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    10 цаг 36 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    11 цаг 19 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    11 цаг 26 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    11 цаг 32 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    12 цаг 20 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    13 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    13 цаг 7 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК