Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: ”Тавантолгой”-н гэрээг УИХ хэлэлцээд явуул

2015-5-18
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт болон дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх гол асуудлууд дээр төвлөрч ярилцсан байна.  Нэгдүгээрт Хүүхэд хамгаалал олон Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгууд, хоёрдугаарт Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, гуравдугаарт Таван толгойн асуудал дээр байр сууриа нэгтгэжээ.

 

Бүлгийн дарга С.Бямбацогт “Хүүхэд хамгааллын хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Хүүхдээ хэрхэн улс эх орондоо хэрэгтэй зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлэх вэ. Үүнд гэр бүл, эцэг эхийн оролцоо ямар байх гэдэг тал дээр тодорхой асуудал дэвшүүлж хуулийн төсөлд санал бодлоо нэмэрлэх ёстой гэж үзлээ. Тус хуультай уялдуулж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийг хамт хэлэлцэх ёстой гэж үзлээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд найман настайдаа сургуульд элсэх боломжийг бий болгоё. Улаанбаатар хотод сурч байгаа хүүхдүүдийг тогтсон чиглэлд үнэ төлбөргүй явуулахыг тусгаж, гэртээ хүүхдээ хараа хяналтгүй орхисон эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэе гэх мэт тодорхой зүйл заалтуудыг суулгахаар ярилцлаа. Эдгээр асуудлыг холбогдох байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал болгон оруулна” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль яригдаад хагас жил болж байна. Энэхүү хуульд “Авилгын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэхүү хууль үйлчилнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс бүгд энэхүү хуульд хамрагдана гэсэн үг. Энэ нь хууль зөрчиж, мөнгө зувчуулсан төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө ил болгож, эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн. 2012 оны УИХ-ын Сонгуулийн дараа Ардчилсан нам санхүүгийн томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, Самурай, Чингис бонд болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт суулгасан 3.8 их наяд төгрөгийг дурьдаж болно. Энэхүү хөрөнгийн зарцуулалтад МАН-аас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байхад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж болохгүй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн” гэв.

 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Таван толгойн гэрээний төсөл УИХ-д өргөн бариад 21 хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн ахиц, өөрчлөлт гарсангүй. МАН тус төслийг явуулах ажлыг хурдавчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Таван толгойн гэрээг УИХ-аар түргэн хэлэлцүүлээд, хуулийн хүрээнд шийдээд ямар нэгэн шийдвэр гаргаж, нийгэмд болон гадаад талд маш тодрхой байр суурь илэрхийлэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Таван толгойн төслийг явуулах уу, явуулбал энэ гэрээгээр явуулах уу гэдгээ шийдэх нь зүйтэй.

 

 АН-ын бүлгээс УИХ-ын даргын шийдэрээр ажлын хэсэг байгуулсан, ГЗ нь хуралдаад 51 хувь нь төрийн өмч байна гэсэн тодорхойгүй зүйл ярьсан. Цаашлаад уг төсөл хэзээ УИХ-аар хэлэлцэх нь тодорхойгүй байна” гэлээ.

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-МАН-ын бүлгээс Ард нийтийн санал  асуулга явуулах тухай тогтоолын өсөл өргөн барьсан. Хэзээ хэлэлцэх вэ. Ямар асуудлууд тусгасан бэ?

 

-С.Бямбацогт: Сонгуулийн хууль хэлэлцэхтэй холбогдуулж энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал орсон. Үүнтэй холбогдуулж намрын чуулган завсарласан, хаврын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо очиж иргэд, сонгогчидтой уулзсан. Энэ үед сонгуулийн тогтолцоо ямар байвал дээр вэ гэдэг иргэдийнхээ саналыг сонссон. Үнэхээр хөдөө орон нутагт явж байхад намын жагсаалтаар сонгогддог буруу юм байна, хүнээ мэддэг байж сонгодог больё гэж байсан. Энэ дагуу хаврын чуулганы эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Ард нийтийн санал явуулах тухай тогтоолын төслийг санаачилж Засгийн газраас санал авахаар явуулсан. Засгийн газраас санал өгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр дууссан. Өнгөрсөн долоо хоногт хуулийн дагуу УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Ард нийтийн санал асуулгаар иргэн сонгогч УИХ-ын гишүүнийг сонгохдоо намын жагсаалтаар сонгох нь зөв үү, эсвэл хүн дугуйлдаг байх нь зөв үү гэсэн асуулттай санал асуулгын төслийг өргөн барьсан. Энийг цаашид хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Санал асуулга дээр тулгуурлаж тогтолцоо тодорхой болох байх. Санал асуулга явуулах хуулиар хоёр асуудлаар хэлэлцэж болдог хуулийн заалттай. Энэ дагуу хоёр дахь асуулт нь Үндсэн хуулийн өөрчлөлтүүд байж болно. Хамгийн гол нь яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж байна.

 

-Ард нийтийн санал асуулгын зардлын хувьд?

 

-Зардлын хувьд холбогдох тооцоо судалгааг Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан. Хуулийн дагуу санал асуулга явуулах юм бол дөрөв орчим тэрбум төгрөгийн зардал гаргана. Санал асуулга явуулах хэлбэрүүд байна. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг  сайд гар утасны мессэжээр санал асуулга явуулж байсан. Бүр болохгүй бол ийм хувилбар байхыг ч үгүйсгэхгүй.

 

-Тавантолгойн асуудлыг яаралтай явуулах ёстой гэлээ. Бүлгэс ямар нэгэн шийдвэрт хүрсэн үү?

 

-Д.Хаянхярваа: Тавантолгойн шийдвэрийг одоо УИХ хэлэлцээд явуул. Явуулахдаа консорциумын гэрээнд ямар, ямар өөрчлөлт оруулав гэдгээ ажлын хэсгээс тодорхой саналууд гаргаад хэлэлцээд явах ёстой. Аль эсвэл явуулах боломжгүй гэвэл нийтэд мэдээллэх ёстой гэдэг байр суурьт хүрсэн. Тиймээс Тавантолгойн төслийг ойрын үед УИХ-аар шуурхай хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргах ёстой.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ТӨРИЙН БАНК (150.129.142.2)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • zochin (202.70.40.134)
    tavan tolgoigoo hurdan heleltseed yavuulaacheee
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.21.37)
    Khaynharvaa zailaa
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
    • Ajaa taij
      Saingatsaasand XORCHIN namd bayar xurgeie.Matarnuud mini Tavan tolgoin gereegee zajilaal udur shunugui uilaldaad suutsgai nastanguudadtaalagdaj songuulid ovoo sanal zulgaaj magd.Xamgiin xorlontoi uildag ni Xovdiin matar .Odoo toirgoo 76n jijig bolgochihvol xamtarsanii xergee buteeleel gesen ug.Edniig xaraxaar Orosiin Moskva nulimsand durgui gedeg kinoonii neg ix dipolmat tsaraisan xorchin l nudend uzegdeed baih uym. Aa ya ya xorvoo chi geel neg emegtei uilaa l yavdagdaa.
      2015 оны 05 сарын 18
    • Ajaa taij
      Saingatsaasand XORCHIN namd bayar xurgeie.Matarnuud mini Tavan tolgoin gereegee zajilaal udur shunugui uilaldaad suutsgai nastanguudadtaalagdaj songuulid ovoo sanal zulgaaj magd.Xamgiin xorlontoi uildag ni Xovdiin matar .Odoo toirgoo 76n jijig bolgochihvol xamtarsanii xergee buteeleel gesen ug.Edniig xaraxaar Orosiin Moskva nulimsand durgui gedeg kinoonii neg ix dipolmat tsaraisan xorchin l nudend uzegdeed baih uym. Aa ya ya xorvoo chi geel neg emegtei uilaa l yavdagdaa.
      2015 оны 05 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    3 цаг 19 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    4 цаг 43 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    6 цаг 15 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    7 цаг 2 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    7 цаг 18 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    7 цаг 25 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    7 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    8 цаг 13 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    8 цаг 54 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    9 цаг 17 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    9 цаг 18 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    9 цаг 21 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    10 цаг 4 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    10 цаг 11 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    10 цаг 17 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    11 цаг 5 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    11 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    11 цаг 52 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    11 цаг 56 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК