Төрийн ордны баруун жигүүрт гал гарч НОБГ, цагдаагийн алба хаагчдыг дайчлаад байгаа. Мөн ордоны ажилчдыг гаднах талбайд нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Төрийн ордны баруун жигүүрээс 15.00 цагийн орчимд их хэмжээний утаа гарч эхэлсэн ч даамжирсаар ийм байдалд хүргэжээ. Утаатай орчинд өдгөө НОБГ-ын аврах ангийнхан хийгээд цагдаа нар ажиллаж байна.
Галын талаар НОБГ-аас тодруулахад "Уг галыг унтраахаар Гал унтраах 10-р ангийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Бидэнд өгсөн анхны дуудлагаар Төрийн ордоны хоёр давхрын өрөөнд юм шатсан" гэж мэдээлсэн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)