Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2015-5-19
0
ЖИРГЭХ


        Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.19/ хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.

 

Үүний дараагийн асуудал нь Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан. УИХ 2013 оны долдугаар сард Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан ч цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулах боломжгүй болсон тул алба хаагчийн эрх зүйн байдал, баталгаатай холбоотой асуудлыг зохицуулах хэрэгтэй болсон аж.

 

Түүнчлэн цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг журмаар зохицуулж байгааг өөрчилж хуулиар зохицуулах шаадлагатай бий болсон юм байна.

Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгааг олон улсын хэм хэмжээ, бусад улсын туршлагыг судалж, Монгол орны онцлог, эрх зүйн системд нийцүүлэн, алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан бүлгийг өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог болгохоор, цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлгийг шинээр нэмсэн аж.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, 3000 хүнд нэг цагдаагийн хэсэг үйлчилж ажилладаг дэлхийн дундаж жишиг байдаг. Харин Улаанбаатар хотод нэг хэсэг 10-15 мянган хүнд үйлчилж байна. Цагдаагийн алба хаагчийн хүртээмж муу байна. Дээр нь энэ алба эдийн засгийн хувьд дутмаг. Шинэ хуулиар энэ асуудлыг зохицуулах уу гэж тодруулсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, нийслэлд хүн ам олноор суурьшсанаас цагдаагийн албан хаагчдын ачаалал хэтэрч байгаа. Харин 3000 хүн амтай суманд 1 хэсгийн байцаагч, нэг цагдаа ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын хөрөнгийн бололцоогүй байдлаас болоод хэргийг шалгах явцад иргэдээс гомдол гарах тохиолдол ч бий. Тиймээс төсөв хэлэлцэх үед цагдаагийн зардал, төсвийн талаар онцгой анхаарах хэрэгтэй байна гэж хариулсан. Энэхүү хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн.

 

Дараа нь Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдэд танилцуулсан юм.

 

Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

 

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан хэмээн сайд хэлсэн.

Хуулийн төсөлд прокурор нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хараат бус байдалд нь халдсан аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар дээд шатны прокурорт мэдүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг шинээр оруулсан байна.

 

Прокурорын нийгмийн баталгааг тусгахдаа прокурор ажиллах хугацаандаа болон өндөр насны тэтгэврээ тогтоолгох, эмчлүүлэх, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тахир дутуу болсон, бэртэж гэмтсэн тохиолдолд авах нөхөн төлбөр, буцалтгүй тусламжийн хэмжээг тодорхойлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулиудтай уялдуулан тогтоожээ.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар асууж тодруулсан. Тэрбээр хуулийн төсөлд Прокурорын байгууллага Дэмжлэг үзүүлэх албатай байхаар тусгажээ. Энэ алба хуучнаар Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах алба гэж ойлгож болох уу хэмээн лавласан. Хууль зүйн сайдын хэлснээр, прокурор нэг хэрэгт хяналт тавих шатанд хүндрэл гарах тохиолдол байдаг бөгөөд ийм үед Дэмжлэг үзүүлэх албанд хандан мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм байна. Түүнчлэн хуучнаар прокурорын дэргэд ажиллаж байсантай адил тусгай нэгж албыг байгуулан ажиллуулах бодолтой байгаа хэмээн сайд хариулсан. Энэхүү хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Дараагийн асуудал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав төслүүдийн талаар танилцууллаа.

 

2002 онд УИХ-аас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, улмаар иргэд газар өмчлөх боломж бүрдэж, тус хуулийн 27 дугаар зүйлд “иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” эрхтэй байхаар заасан.

 

Түүнчлэн 2012 онд батлагдсан Агаарын тухай хуульд “гэр хорооллын өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх” нь агаарын бохирдлыг бууруулахаар тодорхой үе шаттайгаар авах арга хэмжээний нэг болж тусгагдсан байна.

 

Иргэний хууль, 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийн хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байгаа аж. Иймд газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтыг бий болгох, мөн үл маргах журмаар үүргийг гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг бий болгох шаардлага гарч ирсэн байна.

Хуульд тусгайлан заасан, талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах одоогийн зохицуулалтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд газар барьцаалсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж болох, мөн нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бол барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах зохицуулалтыг шинээр нэмж тусгажээ.

 

Нотариатын тухай хуульд нотариатч төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эд хөрөнгийг гаргуулахаар талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээг гэрчлэхдээ мэдэгдэх хуудас үйлдэхээр зааж, энэ зохицуулалт дээр талууд үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар барьцааны зүйлээс гаргуулахаар тохиролцсон бол мөн мэдэгдэх хуудас үйлдэхээр нэмж тусгасан байна.

 

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар, Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Насанд хүрээгүй хүүхдийн газрыг барьцаалах асуудлыг нарийн авч үзэх хэрэгтэй. Иргэд газраа барьцаалах эсэх нь тэдний асуудал. Гэхдээ хүүхдийн газрыг барьцаалах асуудлыг хуулиар хязгаарлан, тэдний эрхийг хамгаалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм.

 

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

 

Үндсэн хуулийн цэц 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийсэн дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн байна хэмээн үзсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх дээрх шийдвэрийг хүлээн авах боложгүй хэмээн үзсэн юм.

 

Хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ бүрдүүлэх тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл байв. Тогтоолын төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааны зөвшөөрөл олгох, эрүүгийн хэрэг үүсгэх, түүнд хяналт тавих, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүртгэл зэрэг мэдээллийг нэгдсэн санд байршуулан харилцан мэдээлэл солилцох замаар хууль, шүүхийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын оролцоо сайжирч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэлтийн талаарх нэгдсэн цахим мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх боломжтой болох юм байна.

 

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд, Төрийн бүх байгууллагууд нэг протоколоор ажиллах нэг системд оруулах ажлыг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэх төсөл явж байгаа. Тогтоолын төсөлд шүүх, хуулийн байгууллагуудыг дээрх системд оруулах гэсэн саналыг нэмэх хэрэгтэй гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, дээрх техникийн шинэчлэлийг хийхэд зориулан тодорхой үе шаттайгаар зардлын асуудлыг шийдэх гэсэн заалт нэмэх санал гаргасан. Байнгын хорооны гишүүд тогтоолын төсөлд дээрх саналуудыг нэмэхийг дэмжин тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (112.72.13.187)
    huuli busaar ajilaas chololson shidberiig huchingui bolgoh hergetei ingesneer 1. huuli busaar bolobson huchee ajilaas cholooodg asuudal taslan zogsoogdno. 2. ajilaas huuli busaar choloologdson bolobson huchin ajildaa orno 3. dutuu oron too nohon hagagdna. 4. dutuu oron toond horongo gargaj shine hun beltgeh shaardlagagui bolon 5.shine bolobson huchin beltgeheer tosoblson zardaliig alba haagchaa chdabhjulhad zartsuulah horongotei bolno 6. shine bolobson huchin beltgeh zardalaar shine tehnik heregseleer bolobson huchee hangah bolmjtoi 7. huuli busaar ajilaas choloolson shidberig ali boloh bogino hugatsaand huchingui bolgosbnoor ajilgui baisan hugatsaani tsaliind toloh zardal bagasna
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.119)
    tsagdaad 25 jil ajilsan tsagdagiin alba haagchiig ajilaas cholool gesen ug tsergiin alba haagchiin tetgeber tetgemjiin huulind baihguil yum bainlai huuli sahuildag tsagdaa huuli zorchood , huuliig heregjuuleh ajliig zohion baiguuldag huuli zuin yam ene hulii sahiulah baiguullagiinhaa huuli bus shiidber deer ug dugarch huuli bus shiidberiig huchingui bolguulah ajliig hiij chadahgui baigaa bol ajil hine gej suusan ulsuud ajilaa ogood zailah heregtei huuliig ingej guibulan humuusiig helmegduulen hohiroogood yabj boohgui
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.119)
    TSERGIIN ALBA HAAGCHIIN TETGBER TETGEMJIIN TUHAI HUULIND 25 JIL BOLON TUUNEES DEESH HUGATSAAGAAR TSERGIIN ALBA HAASAN ALBA HAAGCHID 36 SARIIN TENTSEH TETGEMJIIG NEG UDAA OLGOHOOR HUULCHILSANIIG TSAGDAAGIIN BAIGUULGA ALBA HAGCHAA AJILLAAS CHOLOLOH UNDESLEL BOLGON HUULIG BURUU HEREGLEN TSAGDAAGIIN BAIGUULGIIN BELTGESEN 44-59 NASNII BOLOBSON HUCHUUDIIG AJILAA HEBII HIIJ BAIHAD ENE TSERGIIN ALBIIG 25 JIL HAASAN GEJ AJILAAS CHOLOLON AJILGUCHUUDIIN EGNEND SHILJUULSEN TSAGDAAGIIN DARGAAR AJILLAJ BAISAB BILEGTIIN HUULI BUS SHIIDBERUUDIIG HUCHINGUI BOGOH ASUUDALIIG YARIH TSAG BOLSON
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.122.103)
    Golog tembuujingiin tarisan balagiig zasah gej ih l zovj bn daa
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    3 цаг 19 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    4 цаг 42 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    6 цаг 14 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    7 цаг 1 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    7 цаг 17 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    7 цаг 24 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    7 цаг 42 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    8 цаг 12 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    8 цаг 53 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    9 цаг 16 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    9 цаг 17 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    9 цаг 20 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    10 цаг 3 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    10 цаг 11 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    10 цаг 17 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    11 цаг 5 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    11 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    11 цаг 51 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    11 цаг 55 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК