Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсролын тухай хуулиар хэлэлцүүлэг болов

2015-5-19
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эрхлэн иргэдийн өргөдлийн дагуу “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.19/ Төрийн ордонд зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын зарим гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох удирдах албан тушаалтнууд, зарим сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.

 

Байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, сургууль, цэцэрлэгийн барилгын хүртээмж, сургалтын агуулга, хэлбэрийг сайжруулах, чанарыг дээшлүүлэх чиглэлээр тус байнгын хороонд нийслэлийн болон орон нутгийн иргэдээс өргөдөл, санал хүсэлт олонтаа ирж байгаатай холбогдуулан байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Энэ үндсэн дээр иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу салбарын яамны удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, өргөдөл, хүсэлт ирүүлсэн зарим байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг дурдав.

 

Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан энэ талаар хийсэн танилцуулгадаа, боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ салбарт тулгамдаж буй асуудпууд, сургалтын чанар, агуулгатай холбогдуулж иргэд, байгууллагаас өргөдөл, хүсэлт, санал ихээр ирж байгаа тул энэ асуудлыг судалж, хэрхэн шийдвэрлэх талаар тогтоолын төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байгаа юм. Энэ чиглэлээр тус байнгын хороонд нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүрэг болон Баянхонгор, Өмнөговь зэрэг аймгийн иргэд, байгууллагаас 20 гаруй өргөдөл, санал хүсэлт ирээд байна.

 

Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн эдгээр өргөдөл, санал хүсэлтийн дагуу нийслэлийн зарим дүүргийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны зэрэгцээ гурван удаа уулзалт зохион байгуулж, 500 гаруй хүний санал бодлыг сонссон тухайгаа дурдаад хэлэлцүүлэгт оролцогчдын санал бодлыг тусгасны үндсэн дээр энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.

 

Боловсролын салбарын тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал хүсэлтийн гол агуулга нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхийн тулд шинээр хороолол, орон сууцны хотхон барихдаа цэцэрлэг, сургуулийн барилгыг хамтад нь шийддэг байх, боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг тууштай хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрт Монгол Улсын түүх, соёл, эх хэл, уламжлал, ёс заншлыг зааж сургах цагийг нэмэгдүүлэх, сурах бичгийн агуулга, чанарыг сайжруулах, хувийн өмчийн сургуулиудын төлбөрийн хэмжээ, сургалтын чанарт хяналт тавих, малчдын 6 настай хүүхдийн боловсролын асуудлыг насны хувьд эргэж харах, сурагчдын дүрэмт хувцсыг хүүхдийн биед эвтэй, хөнгөн, өмсөх арчлахад хялбар, үнэ хямд байхад анхаарах зэрэг асуудлыг голлон хөнджээ.

 

Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, тус яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга Ц.Баярхүү нар мэдээлэл хийсэн юм. Тус яамнаас гаргасан судалгаагаар 2010-2014 онд жил бүр тухайн жилийн улсын төсвийн 14-17 хувийг боловсролын салбарт зарцуулж ирсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.5 хувийг эзэлдэг байна. Харин олон улсын түвшинд боловсролын салбарт улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 4-4.5 хувь байдаг аж.

 

Мөн тус яамнаас гаргасан судалгаагаар манай улсад 1970-1990-ээд он хүртэлх хугацаанд жилд 60-65 мянга орчим хүүхэд төрдөг байсан бол 1990-ээд оны дунд үед энэ тоо 40-50 мянга болж буурчээ. Харин 2010 оноос хойш төрөлтийн тоо өсч, 2013 онд 70 мянга, 2014 онд 85 мянгад хүрсэн байна. Ингэж хүн амын өсөлт нэмэгдэж, жилд төрөх хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсч байгаа нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт зардлын нэмэлт ачаалал үүсгэж байгаа ч хөрөнгө оруулалт төдийлэн нэмэгдэхгүй байгаагаас гол бэрхшээл үүдэлтэйг яамны холбогдох албан тушаалтнууд хэлж байлаа.

 

Хэлэлцүүлэгт Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор О.Пүрэв “Монгол өв уламжлал, ёс заншил, түүх, соёлын талаар ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж ирсэн байдал, цаашдын хандлага, зорилт”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас боловсролын салбарт хийсэн сүүлийн гурван жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд сургалтын орчин, багшлах бүрэлдэхүүний чадавх энэ салбарт дутагдалтай байгаа, энэ нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг тогтоож, талаарх үнэлэлт дүгнэлтээ салбарын яаманд нь хүргүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх байгууллагын хүрэлцээ хангамжаас шалтгаалж хувийн хэвшлийн байгууллагууд олноор байгуулагдаж байгаа ч тэдгээрт мэргэжлийн боловсон хүчин хангалтгүйгээс хүүхдийн аюулгүй орчин эрсдэлтэй байгааг онцолсон байна. Түүнчлэн төсөв хөрөнгийн хомсдолоос шалтгаалж анги дүүргэлт их, сургалтын тоног төхөөрөмж дутагдалтай, хичээлээс гадуур зохиох ажил ажил хангалтгүй байгаагийн зэрэгцээ тус салбарт орчны стандарт байхгүй, эрүүл ахуйн норм норматив нь 1995 оноос хойш шинэчлэгдээгүй байгааг дурджээ.

 

Ингээд хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Р.Бурмаа, А.Бакей, Л.Болд, О.Баасанхүү нар хууль тогтоомжийн хэрэгжилт болон зарим тодорхой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Батзандан, Д.Хаянхярваа, Д.Арвин нар саналаа хэлсэн юм.

 

Байнгын хорооны ажлын хэсэг энэ асуудлаар холбогдох яамдаас албан бичгээр хариу авч, хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    3 цаг 17 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    4 цаг 41 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    6 цаг 13 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    7 цаг 0 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    7 цаг 16 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    7 цаг 23 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    7 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    8 цаг 11 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    8 цаг 52 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    9 цаг 15 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    9 цаг 16 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    9 цаг 19 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    10 цаг 2 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    10 цаг 9 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    10 цаг 15 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    11 цаг 3 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    11 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    11 цаг 50 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    11 цаг 54 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК